1. Facebook эсвэл Instagram-аас Flowio-г устгах
Хамгийн хурдан арга. Хуудсаа Flowio-д холбосон Facebook эсвэл Instagram бүртгэлээрээ:
- Тохиргоо ба нууцлал → Тохиргоо руу орно.
- Апп ба вэбсайт (эсвэл Бизнесийн интеграци) хэсгийг нээнэ.
- Флоуио клоуд-ыг сонгоод Устгах дарна.
- Тохиргоо → Вэбсайтын зөвшөөрөл → Апп ба вэбсайт руу орно.
- Идэвхтэй жагсаалтаас Flowio-г олоод Устгах дарна.
Meta бидэнд хүсэлтийг шууд дамжуулж, бид тэр даруй устгана. Facebook танд баталгаажуулах код, устгалын явцыг харуулах холбоос өгнө.
2. Юу устах вэ
Тэр бүртгэлээр холбосон бүх дэлгүүрт:
- Facebook хуудас, Instagram бүртгэлийн хандах токенууд болон таны хэрэглэгчийн токен.
- Хуудасны ID, нэр, Instagram бүртгэлийн ID, хэрэглэгчийн нэр — дэлгүүр хуудаснаасаа салгагдана.
- AI-ийн ярианы санах ой, чатын урсгалын явц, түүнд бичсэн хариултууд.
- Худалдан авагчдын Facebook, Instagram ID — захиалга, нэхэмжлэх, хаяг, цаг захиалга, шошго, AI-ийн хэрэглээний бүртгэлд нэргүй кодоор солигдоно. Нэг худалдан авагчийн захиалгууд нэг кодтой үлдэнэ.
3. Юу үлдэх вэ
Meta-аас ирээгүй мэдээлэл хэвээр үлдэнэ:
- Flowio бүртгэл, дэлгүүр, түүний нэр (хуудасны нэрээр үүссэн бол ч), баг, бараа, үйлчилгээ.
- Захиалга, дүн, нэхэмжлэх, цаг захиалга, тэдгээрт худалдан авагчийн бичсэн нэр, утас, хаяг — нягтлан бодох бүртгэл, татварт шаардлагатай.
- Дэлгүүрийн вэбсайт, түүгээр ирсэн захиалга, маягтын хариулт.
- Хэтэвч, багц, төлбөрийн түүх.
Хуудсаа дахин холбож үргэлжлүүлэх боломжтой. Эдгээрийг ч устгуулах бол доорх хүсэлтийг илгээнэ үү.
4. Имэйлээр хүсэлт гаргах
Flowio бүртгэл, дэлгүүрээ бүхэлд нь устгуулах, эсвэл худалдан авагч, вэбсайтын зочин та өөрийн мэдээллийг устгуулах бол:
- support@flowio.cloud хаяг руу «Өгөгдөл устгах хүсэлт» гарчигтай имэйл илгээнэ.
- Мерчант бол бүртгэлийн имэйлээсээ илгээнэ. Худалдан авагч бол бичсэн дэлгүүрийн нэр, ойролцоо огноог; вэбсайтын зочин бол вэбсайтын хаяг, захиалга эсвэл маягтад бичсэн утас, имэйлээ бичнэ.
48 цагийн дотор хариулж, 30 хоногийн дотор устгана. Хуулиар хадгалах ёстой төлбөрийн бүртгэлийг хууль заасан хугацаанд хадгална.
5. Холбоо барих
Флоуио клоуд ХХК (FLOWIO CLOUD LLC)
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 30-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 16, #9